Skip to content
Lyric
Dive
Public playlists
My playlists
Search
Sign in
Esreg Utgaar Ni
Nisvanis
Popularity · Low
+
🇲🇳 Mongolian · Original
0
0
Listen
YouTube
1
2
3
0:00 / 0:00
Loading YouTube player...
Lyrics offset
Synced
Lyrics
Original
Translation
Bilingual
Дотоод эрчим хүч минь илүүдвэл
Дэлхийн хөрсөнд алгаа хүргэнэ.
Ухаан санаа минь самуурвал
Уулын оргилд гарч дуу аялна.
Хүсэл мөрөөдөл минь биелвэл
Хүзүүнээсээ олс углана.
Амьдрал утгатай санагдвал
Архи сархадыг хэсэг зооглоно.
Жаргал цэнгэл халиад ирвэл
Жаран хөлтэй хорхой тэжээнэ.
Зовлон гуниг хэтрээд ирвэл
Завь үйлдэж голоор аялна.
Хүсэл мөрөөдөл минь биелвэл
Хүзүүнээсээ олс углана.
Амьдрал утгатай санагдвал
Архи сархадыг хэсэг зооглоно.
Дотоод эрчим хүч минь илүүдвэл
Дэлхийн хөрсөнд алгаа хүргэнэ.
Ухаан санаа минь самуурвал
Уулын оргилд гарч дуу аялна.
Хүсэл мөрөөдөл минь биелвэл
Хүзүүнээсээ олс углана.
Амьдрал утгатай санагдвал
Архи сархадыг хэсэг зооглоно.