Skip to content
Lyric
Dive
Public playlists
My playlists
Search
Sign in
3 AM
The Colors Mongolia
Popularity · Low
+
🇲🇳 Mongolian · Original
0
0
YouTube
Searching YouTube...
Lyrics
Original
Translation
Bilingual
Хүнд өдрийн төгсгөлд хүйтэн хөнжил бүлээсгэнэ
Хөндий цээжийг догдлуулах зүйл үгүй ээ
Бүдэг гэрэл намуун дуугаар бүйвээлнэ
Нүдээ нээж зөөлөн давалгааг шүргэнэ
Өөр ертөнц байдагт итгэнэ
Тэглээ гээд үхэхэд бэлэн биш дутуу мэдрэмж эндээ л хорогдоно
Тайвшралыг мэдрэх гээд галзуурхад биеэ бэлдэнэ
Цагийн зүү цохилхоос залхаж ээ
Дутуу унтраасан тамхины уугих утаанд
Дотроо хадгалсан үгээ дуулая
Хананы цаанаас эр хүн байхаа зааглана
Мөн чанартаа бүгд гүн хайранд уярана
Нуусаар
Сэтгэл хөдлөлөө нуусаар
Дотроо нууцхан уйлна
Далайн хүчтэй давалгаан болон
Сэтгэл зүрх дотогшоо залгина
Зүрхний цохилт бүрийг яаруулна
Бараан дурсамж бүрийг сануулна
Цаг нь ирхээр биднийг гэсэн өдөр
Сэтгэл буглаж эндээ хононо
Ойлгосон юм шиг ч юу ч ойлгоогүй
Эхлэл бас төгсгөл гэж байгаагүй
Зарим дурсамжыг ингээд ойлговол
Таарах газрыг нь ер хайсангүй