Skip to content
Lyric
Dive
Public playlists
My playlists
Search
Sign in
Надаас Чи
Agiimaa
Popularity · Low
+
🇲🇳 Mongolian · Original
0
0
YouTube
Searching YouTube...
Lyrics
Original
Translation
Bilingual
Хувь тавиландаа сэтгэл халамцана
Хэнд гомдлоо би нээх вэ?
Хундага дарсанд өөрөө л хөлчүүрлээ
Амь амьдралаа чи бид хуваалцаж
Аз жаргалыг хамт хайсан
Эргэж ирнэ гээд
Алсыг чи зорьсон
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юм уу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүй ч
Цөхөрч байна, сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн
Өөрөө өөртөө зүрх гомдолно
Өрөөлөөс юуг нь хайна вэ?
Худал үнэний дэнсэн дээр сөхөрлөө
Өдөр өдрөөр чи бид алслагдаж
Сэтгэлд дүр чинь бүдгэрлээ
Өөрөөсөө ч нууж санахдаа би уйлсан
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юмуу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүй ч
Цөхөрч байна сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн
Хайр минь халуун биш байсан уу?
Ганцаарддаг байв уу?
Үнэндээ ятгаж надаас яваа
Өрөвдмөөр хайр мөн үү?
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юм уу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүй ч
Цөхөрч байна сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн, мэдэрсэн