Skip to content

Hairiig gantshan chamaas

Popularity · Low

Listen

YouTube

0:00 / 0:00
Loading YouTube player...
Lyrics offset
Synced

Lyrics

Зуны намуун үдэш шиг уруул чинь ямар бүлээн бэ Зулзаган нахиалах цэцэг шиг бэлхүүс чинь ямар зөөлөн бэ Гарнаас чинь би атгахдаа хайр ямар дулааныг мэдэрсэн Ганцхан чамайг санахдаа хайрын сайханд итгэсэн Үнсэхэд чинь зүрх чичирхийлж өөрт чинь хайртайг илэрхийлж Өөр хаана ч байхгүй ариун хайрыг надад мэдрүүлж Ганцхан чамайг л бодох юм зүрхэнд хайр харван орох юм Хайрыг би ганцхан чамаас л олох юм Шиврээ борооны дусал шиг харц чинь уснаас тунгалагхан Сэтгэлийг минь догдлуулам дуу хоолой чинь уяранхан Сэмжин үүлс шиг намиранхан салхинд үс чинь долгилноо Сэтгэлийг минь булаахан хайр чинь дандаа догдлуулнаа Үнсэхэд чинь зүрх чичирхийлж өөрт чинь хайртайг илэрхийлж Өөр хаана ч байхгүй ариун хайрыг надад мэдрүүлж Ганцхан чамайг л бодох юм зүрхэнд хайр харван орох юм Хайрыг би ганцхан чамаас л олох юм Би чинийхээ гараас атгаад Хаашаа ч явахад бэлэн Чиний минь уруулыг л хамгийн зөөлөн гэж хэлнэ Хорвоогийн хамгийн агуу хайр Чиний минь энгэрт л орших учир Цагаахан юм даа түүний минь сэтгэл Үснээс чинь үнэртэн яг л анхилуун цэцэгсийн үнэр Өхөөрдөм нүдний чинь харц яг л сувдран унах шүүдэр Дур булаам мишээхэд чинь яг л сэтгэл гийгүүлэх нар Чи миний чи миний цорын ганц хайр Үнсэхэд чинь зүрх чичирхийлж өөрт чинь хайртайг илэрхийлж Өөр хаана ч байхгүй ариун хайрыг надад мэдрүүлж Ганцхан чамайг л бодох юм зүрхэнд хайр харван орох юм Хайрыг би ганцхан чамаас л олох юм Үнсэхэд чинь зүрх чичирхийлж өөрт чинь хайртайг илэрхийлж Өөр хаана ч байхгүй ариун хайрыг надад мэдрүүлж Ганцхан чамайг л бодох юм зүрхэнд хайр харван орох юм Хайрыг би ганцхан чамаас л олох юм