Маргааш Энд
Popularity · Low
Listen
YouTube
0:00 / 0:00
Loading YouTube player...
Lyrics offset
Synced
Lyrics
Маргааш энд юу болохыг хэлье
Маргааш энд дахиад л бороо орно
Маргааш энд би дахиад л дэмий хэвтэнэ
Мартагдсан хүн хэрэггүй хүн байх болно
Энэ бүхэн чамд сайхан санагдана
Эрх чөлөөтэй юм шиг бодогдоно
Энэ бүхэн чамд сайхан санагдана
Эрх чөлөөтэй юм шиг бодогдоно
Нөгөөдөр энд юу болохыг хэлье
Нүцгэн хана чамд л хайран болно
Нүгэл мөхлийг нууж гэж бодно
Нөлөөтэй толь түгжээтэй өрөөнд байх болно
Энэ бүхэн чамд сайхан санагдана
Эрх чөлөөтэй юм шиг бодогдоно
Энэ бүхэн чамд сайхан санагдана
Эрх чөлөөтэй юм шиг бодогдоно
Хожим энд юу болохыг хэлэхгүй ээ
Хожим энд ахиад л бороо орно
Холдож одсон бүхэн эргэж ирэхгүй
Хоосон лонх хоосорсон хэвээр хэвтэх болно.
Энэ бүхэн чамд сайхан санагдахгүй
Эрх чөлөөтэй юм шиг бодогдохгүй
Энэ бүхэн чамд сайхан санагдахгүй
Эрх чөлөөтэй юм шиг бодогдохгүй