Jargaltai (Mpop Hariltsaa Duu)
Bold
Popularity · Low
Listen
YouTube
0:00 / 0:00
Loading YouTube player...
Lyrics offset
Synced
Lyrics
Сүүмэн цагаан гэрийн
Сүүдэрт унтах жаргалтай
Шүүдэрт норсон талаар
Догдлон гүйх нь жаргалтай
Талын бүлээн салхи
Энгэрээр тоглох жаргалтай
Танхил ялдам бүсгүй
Хайранд уясах жаргалтай
Сайхан залуу насны алдаанд хайртай
Санан тэмүүлж уулзах учиралд хайртай
Үүрээр мандсан нар шиг чамдаа хайртай
Чамдаа хайртай
Үүлэнд гараа хүргэх шиг
Үлгэр домгийн төгсгөл шиг
Амар сайхны ерөөлтэй
Найрсан суух нь жаргалтай
Ганган цоохор мориор
Чамдаа яаран очих баясалтай
Намар хаврын чөлөөнд
Найрлан дуулах баясалтай
Ангир цагаан саран шиг чамдаа хайртай
Чамдаа хайртай
Үүлэнд гараа хүргэх шиг
Үлгэр домгийн төгсгөл шиг
Амар сайхны ерөөлтэй
Найрсан суух нь жаргалтай