Skip to content
Lyric
Dive
Public playlists
My playlists
Search
Sign in
Bird
The Royal Heartaches
Popularity · Low
+
🇲🇳 Mongolian · Original
0
0
Listen
YouTube
1
2
3
0:00 / 0:00
Loading YouTube player...
Lyrics offset
Synced
Lyrics
Original
Translation
Bilingual
Зөөлөн дэрэн дээр өдөржин зүүрмэглэх шувуу
Шөнийн бүдэгхэн гэрэл дунд анивчих тод оддын зүг
Зүүдэндээ салхи сөрөн жингүйдэн нисэвч
Зөвхөн бодол минь зөв бурууг
Зөвшөөрөн гуниглан суусаар
Урсан өнгөрөх цаг хугацаанд бид төөрчихсөн
Дурсан өнгөрөөх мөч бүхнээ төөрүүлчихсэн
Өөр өөрийн замаар зөрөн өнгөрч одох
Зуурдын энэ аялал зогь тусан сэрэх зүүд
Зарим зүйлс энгийн анзаарч сайтар харвал
Зөрүүд цаг хугацаанд зөнгөөрөө, хүслээрээ
Дүүлэн нисгэсэн амтат зүүд гялбаан дунд сарниж
Хоосон орон зайд төөрөлдсөн оддын дунд огторгуйн заагт
Аниргүйд шивнэдэг моддын үгс надад
Бусдыг хайрлахыг бас хайрлуулхыг
Цаг үргэлж сануулдаг юм шиг
Урсан өнгөрөх цаг хугацаанд бид төөрчихсөн
Харин дурсах мөч бүхнээ төөрүүлчихсэн